ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021 оны 12 дугаар сарын 02

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь MV-011943, MV-16882 тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:

2.1. Зорилго: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн коксжих нүүрсний ордын Тавантолгой (MV-011943), Тавантолгой-1 (MV-016882) ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх замаар Тавантолгой, Тавантолгй-1 талбайн нарийвчилсан төвшинд хийгдсэн геологийн ажлыг ахиулан ашиглалтын хайгуулын төвшинд хүргэх, Цанхийн баруун, зүүн уурхайн олборлолтын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор өрөмдлөг хайгуулын ажлыг төлөвлөсөн. Ашиглалтын хайгуулын 15,000 тууш метр цооногийн геофизикийн хэмжилтийн ажил гүйцэтгэнэ. 

 

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

Үүнд: 

3.1. Улсын бүртгэлийн гэрчилгээ;

3.2. Цооногийн геофизикийн ажлыг гүйцэтгэх холбогдох газрын /Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар/ зөвшөөрөлтэй байх 

3.3. Компанийн танилцуулга;

3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;

3.5. Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;

3.6. Татварын цахим тодорхойлолт;

3.7. Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт;

3.8. Харилцагч банк, нийгмийн даатгал, татвар, шүүхийн байгууллагуудаас лавлагаа тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг;

3.9. Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайлан. Цахимаар шалгана.

3.10. Сүүлийн 5 жил буюу 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн Цооногийн геофизикийн ажлын жагсаалт

3.11. Ажиллах хүчний мэдээлэл, танилцуулгыг жагсаалтаар ирүүлэх;

3.12. 100 мкю болон түүнээс дээш хүчин чадалтай 1-аас доошгүй үүсгүүртэй байна.

 

/Тодорхойлолтуудыг тендер зарласан өдрөөс хойшхи огноогоор авсан байх шаардлагатай бөгөөд аль нэгийг ирүүлээгүй нь татгалзах үндэслэл болно/

4. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2021 оны 12 дүгээр сарын 14-ны өдрийн 10:00 цаг хүртэл ирүүлнэ үү.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555 дотуур утас-511