ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Аюултай хог хаягдлыг шилжүүлэх, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201410

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Аюултай хог хаягдлыг шилжүүлэх, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:  “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 05 - ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 05 - ний  өдрийн, 11 цаг 20 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 75055555 дотуур утас-512