АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАРИЛГЫН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд Барилгын инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
 
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн       
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан       
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай       
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум     

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

1.    2021-2025 оны дунд хугацааны “А6-20 Бизнес төлөвлөгөө”, компанийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулсан үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
2.    Тавантолгой ордыг түшиглэн барих нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
3.    Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
4.    “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд төлөвлөлт, судалгаа, шинжилгээ хийн зураг төсөл боловсруулах ажилд захиалагчийн чиг үүргийн дагуу хяналт хийх;
5.    Батлагдсан зураг төслөөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, норм дүрмийн дагуу барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагаанд захиалагчийн хяналт хийн эдгээртэй холбоотой тайлан мэдээг бодитой үнэн зөвөөр удирдлагад тайлагнах;
6.    Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай, багаж, сэлбэг хэрэгслийн тоо хэмжээг тодорхойлох, мэдээллийн санг үүсгэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах;
7.    Төслийн чанар хяналтын төлөвлөгөө гаргах мөрдөж ажиллах;
8.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ;
9.    Гүйцэтгэгч байгууллагын өдөр тутмын ажилд хяналт тавих, зөвлөмж өгөх. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Барилгын инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
3.    Удирдан зохион байгуулах чадвартай байх;
4.    Техник сэтгэлгээ сайтай байх;
5.    Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
6.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
7.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
8.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
9.    Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
10.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
11.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
12.    Ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
13.    Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор бөглөнө үү.

Холбоо барих хаяг:    
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./